DARDAS.MN

Нийгэм

Цэргийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Гоцурвэ-г 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Батлан…

Нийтэлсэн:

Цэргийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Гоцурвэ-г 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт энэ онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.

Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, цэргийн харилцан итгэлцэл улам бүр гүнзгийрч байгааг цохон тэмдэглэв.

Элчин сайд Атул Малхари Гоцурвэ хоёр талын цэргийн хамтын ажиллагааны хөгжлийн асуудлаар санал солилцсон явдалд баяртай буйгаа онцлоод цаашид хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа онцолсон билээ.

Уулзалтаар хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хоёр талын батлан хамгаалах аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн сургалтыг нэмэгдүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг эрэлттэй мэргэжлээр Энэтхэг улсад суралцуулах, цэргийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг эхлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцож, зарим тохиролцоонд хүрсэн болно.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30