DARDAS.MN

Нийгэм

"И-Монгол академи" -тай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

"И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газартай хамтран ажиллах талаар уулзалт хийлээ. Уулзалтаар Гадаадын иргэн, харьяатын газрын цахим үйлчилгээний системийг E-Mongolia системтэй холбох, цахимжсан үйлчилгээний…

Нийтэлсэн:

"И-Монгол академи" -тай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

"И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газартай хамтран ажиллах талаар уулзалт хийлээ. Уулзалтаар Гадаадын иргэн, харьяатын газрын цахим үйлчилгээний системийг E-Mongolia системтэй холбох, цахимжсан үйлчилгээний талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон юм.

Өнөөдрийн байдлаар гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэний бүртгэл, оршин суух зөвшөөрөл, зөрчил шалган, шийдвэрлэлт, иргэний харьяалал, олон улсын болон гадаадын улсын ТББ-ын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй холбоотой лавлагаа, тодорхойлолт авах 10 төрлийн үйлчилгээг E-Mongolia системээс авах боломж бүрдсэн. Цаашид уг үйлчилгээний тоог нэмэгдүүлэх,  мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүртээмжтэй хүргэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар тохиролцов.

Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30