DARDAS.MN

Нийгэм

О.Одбаяр: Миний амьдрал бүрхэг болчихлоо

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гэр бүлийн таван хүн болон тус айлд хонохоор ирсэн хамаатны охин буюу нийт зургаан хүн угаартсаны улмаас нас барсан харамсалтай хэрэг…

Нийтэлсэн:

О.Одбаяр: Миний амьдрал бүрхэг болчихлоо

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гэр бүлийн таван хүн болон тус айлд хонохоор ирсэн хамаатны охин буюу нийт зургаан хүн угаартсаны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл энэ гэр бүлээс цор ганцаар амьд үлдсэн цэрэгт явсан байсан 18 настай хүү өнөөдөр хэвлэлд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Миний дүү тайван байгаарай гээд гэртээ орсны дараа ээж, дүү нар, ээжийн ах маань өнгөрсөн гэж хэлсэн. Бас манай хамаатны ахын охин байсан юм билээ. Ухаан санаа самуурчих шиг л болсон. Маш их харамсалтай байна. Миний амьдрал бүрхэг болчихлоо. Түүхий нүүрс түлдэг байхад хүмүүс угаартлаа гэж сонсогддоггүй байсан. Гэтэл шахмал түлшнээс болж маш олон хүн угаартаж амиа алдаж байна шүү дээ. 

Дүү нар маань юу ч мэдэхгүй хүүхдүүд шүү дээ. Манай ах, эгчээс цагдаа нар олон цагаар мэдүүлэг аваад, хэвлэлийнхэнд юу ч хэлж болохгүй гээд гарын үсэг зуруулсан байна лээ. Тиймээс тэд яриа өгч болохгүй гэж хэлсэн. Би одоогоор тийм бичиг баримтад гарын үсэг зураагүй. Надад хуулийн хариуцлага ярих байсан ч би үгээ хэлэх болно.

О.Одбаяр: Миний амьдрал бүрхэг болчихлоо — зураг

Хамгийн том дүү маань коллеж төгсөх гэж байсан юм. Жүжигчин болохыг хүсдэг байсан. Дүүг минь онц сурч хүссэн мэргэжлээ авах боломжтой гэдгийг багш нар хэлж байсан. Дунд дуу гуравдугаар ангийн, бага дүү нэгдүгээр ангийн сурагч байсан. Ах нь ирээд үсэглэлийн баярыг нь хийж өгнө гэж ярьж байсан. Ээж, дүү нартайгаа хамгийн сүүлд Увсын Баруунтуруунаас Сүхбаатар руу шилжихдээ уулзсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ээжтэйгээ утсаар ярихад "Миний хүү удахгүй эхнэр авах нь дээ" гэж ярьж байсан. Ирээдүйн тухай сайхнаар ярьдаг байлаа. 42-хон настай цэл залуугаараа байсан юм шүү дээ. 

Бусад айлуудад ч ийм хар толбо битгий учраасай. Нүүрс түлээд угаартаж үхэж байна. Уушгины хавдар тусаж байна. Амьдрал улам доройтсоор байна. Амьдрахад бэрх боллоо. Манай ээж нэгэн хувийн байгууллагад үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Ээж биднийг хүний дайтай өсгөсөн. Тэдний задлангийн хариу гараагүй байна. Сарын дараа гарна гэсэн. Би гэрийнхнийхээ төлөө чадах бүхнээ хийнэ. Хуульчдаас тусламж авахад нээлттэй, бэлэн байна. 

Оршуулгийн зардалд улсаас таван сая төгрөг өгсөн. Миний цэргээс халагдах тушаал удахгүй ирнэ. Цаашид энэ асуудалд үргэлжлүүлэн байх сууриа илэрхийлнэ. Төрийн эрх баригчид анхааралдаа аваасай гэж хүсч байна. Би гомдолтой байна" хэмээжээ.

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30