Спорт
“Реал” 2007 оны нэгдүгээр сараас хойш анх удаа 3 тоглолт дараалан гоол оруулсангүй
Аваргуудын лигийн хэсгийн шатны хоёрдугаар тойргийн хүрээнд Испанийн алдарт “Реал Мадрид” клуб Оросын “ЦСКА Москва” багийн талбайд зочилж, 1:0-ээр хожигдсон билээ. Ингэснээр “Реал” сүүлийн гурван тоглолтод гоол оруулж…

Аваргуудын лигийн хэсгийн шатны хоёрдугаар тойргийн хүрээнд Испанийн алдарт “Реал Мадрид” клуб Оросын “ЦСКА Москва” багийн талбайд зочилж, 1:0-ээр хожигдсон билээ. Ингэснээр “Реал” сүүлийн гурван тоглолтод гоол оруулж чадсангүй.
Ла лигийн хүрээнд эзэн хааны баг “Севилья”-д 3:0-ээр хожигдсон бол “Атлетико”-тай хуурай тэнцээд байсан юм. Өмнө нь 2007 оны нэгдүгээр сард “Реал” ийм муу цувралыг үзүүлж байжээ. Тухайн үед Фабио Капелло “Реал”-ыг удирдаж байсан бөгөөд арванхоёр сараас нэгдүгээр сар руу дамнан гурван тоглолт гоол оруулж чадаагүй юм байна.