DARDAS.MN

Нийгэм

Менингококкт халдвар өөр өөр шинж тэмдэг, хүндрэлийг үүсгэдэг

Нийслэлийн Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ-өөс бэлтгэсэн халдварын талаарх мэдээллийг хүргэж байна. Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд…

Нийтэлсэн:

Менингококкт халдвар өөр өөр шинж тэмдэг, хүндрэлийг үүсгэдэг

Нийслэлийн Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ-өөс бэлтгэсэн халдварын талаарх мэдээллийг хүргэж байна.

Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд эмнэлзүйн шинж тэмдэг 24 цагийн дотор хурдан илэрч, хурдацтай үгдрэн даамжирдаг. Иргэдийн дунд "цахилгаан мэнэнгит" гэж яригддаг. 

Эмчилгээ хожимдвол өвчтөн хурдан хүндэрдэг. Халдвар нь өвчтэй хүнээс агаар дуслын замаар дамжин халдварлана. Өвчин үүсгэгч нян гадаад орчинд амьдрах чадвар маш сул. Тасалгааны дулаанд 1-3 цаг, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг байна. Иймээс гэр ахуйн орчинд ариутгал цэвэрлэгээг сайн хийхийг зөвлөж байна.

-Менингококкт халдварын хэлбэрээс хамаарч өөр өөр шинж тэмдэг, хүндрэлийг үүсгэдэг.

-Цусархаг тууралт: Хонго, гуя, гар, мөч, цээж, нүүр, нүдний зовхи хэсгээр цэгэн болон од хэлбэрийн цус харвалтууд үүснэ.

-Тууралт халуурч эхэлснээс хойш 6-8 цагийн дараа ажиглагдана. Том хэмжээний цус харвалтууд эцэстээ үхжилт үүсгэдэг.

-Тархи, нугасны үрэвсэл: Нянгийн халдвар тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээт үрэвсэл үүсгэнэ. Жихүүдэс хүрэх, 38-39 хэм хүрч огцом халуурах, тайван бус болох, татганах шинж илэрнэ. Маш мэдрэмтгий, цочромтгой болно.

-Бие сульдсан, дархлаа муудсан үед халдварт өртөх эрсдэл нэмэгддэг тул биеийн эсэргүүцлээ сайжруулах.

-Энэ халдварын үед бусад халдварт өвчинтэй андуурах тохиолдол гардаг учраас дур мэдэн гэрээр эмчилгээ хийх, хугацаа алдаж хүлээлгүйгээр эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

Халдварын үед дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:

- Өндөр халуурах.

- Бөөлжих.

- Толгой өвдөх.

- Нойрмоглох.

- Цусархаг тууралт гарах.

- Гэрэлд цочромтгой болох.

- Дагз хөших.

- Таталт өгөх.

 

 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30