Спорт
“Strikes” клубын нэрэмжит УАШТ боллоо
“Strikes” клубын нэрэмжит боулинг клубуудын улсын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн өнгөрөгч бямба гаригт “Big bowling” төвд амжилттай боллоо. 15 баг 4 бүсэд хуваагдан халз тоглож, бүсээсээ 1 болон 2-р…

“Strikes” клубын нэрэмжит боулинг клубуудын улсын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн өнгөрөгч бямба гаригт “Big bowling” төвд амжилттай боллоо.
15 баг 4 бүсэд хуваагдан халз тоглож, бүсээсээ 1 болон 2-р байраар гарч ирсэн 8 баг хагас шигшээд хүч үзлээ.
Улмаар тэргүүн байрыг “Big bowling-I” баг 927 оноогоор, хоёрдугаар байрыг “Strikes-I” баг 859 оноогоор, гуравдугаар байрыг “Шонхор” клуб 845 оноогоор эзэллээ. Түүнчлэн “Big bowling” клубын баг хошой аварга болсон учраас УАШТ-ний цомыг үүрд хадгалах эрхтэй болов.
Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс“Big bowling” клубын тамирчин С.Баярхүү (255 оноо) шалгарсан бол түүний эхнэр, мөн клубын Т.Нансалмаа (190 оноо) эмэгтэй боулингийн тамирчдаа тэргүүлсэн юм.
“Strikes” клубээс зохион байгуулж, бүх зардлыг нь дааж буй тус УАШТ нь хамгийн өндөр шагналын сантай тэмцээн гэдгээрээ онцлог. Учир нь түрүүлсэн баг 2.5, аман хүзүүдсэн баг 1.5, гутгаар байрны баг 800 мянган төгрөг, шилдэг тамирчид тус бүр 100 мянган төгрөгийн шагнал хүртсэн юм.