DARDAS.MN

Нийгэм

Мэдээлэл өгөх сургалтыг үе шаттай зохион байгуулж байна

ЭМДҮЗ-ийн зарим тогтоолд орсон өөрчлөлт шинэчлэлийн талаар ойлголт мэдээлэл өгөх сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2023 оны 10, 2024 оны 05, 06 дугаар тогтоолын…

Нийтэлсэн:

Мэдээлэл өгөх сургалтыг үе шаттай зохион байгуулж байна

ЭМДҮЗ-ийн зарим тогтоолд орсон өөрчлөлт шинэчлэлийн талаар ойлголт мэдээлэл өгөх сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2023 оны 10, 2024 оны 05, 06 дугаар тогтоолын шинэчлэлийн төслийг гэрээ бүхий анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад танилцуулж, нэгдсэн нэг ойлголт өгөх төлөвлөгөөт сургалтыг 1 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад ЭМДЕГ-тай гэрээ бүхий төрийн болон хувийн хэвшлийн 500 гаруй эрүүл мэндийн байгууллагын 1100 гаруй удирдлага, эмч мэргэжилтнүүдийг танхим болон цахимаар оролцуулж тогтоолын шинэчилсэн төсөл болон санхүүжүүлэх журмын зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн энэ үеэр тогтоолын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд цахим хөгжүүлэлт, санхүүжилттэй холбоотой эмч, мэргэжилтнүүдэд тулгарч болзошгүй хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө өгч, цаашид хамтын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар ярилцаж, санал солилцсон юм.

Сургалтыг үе шаттай зохион байгуулах нь оролцогчдод өөрчлөлтийн талаар шат дараалсан мэдээлэл өгч, тэдний ойлголтыг гүнзгийрүүлэн, хэрэгжилтийг амжилттай хангуулах боломжийг олгодог давуу талтай.

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30