DARDAS.MN

Нийгэм

Э.Аялгуу цээж тооллын дэлхийн аварга болжээ

Америкийн Нэгдсэн Улсын Лос Анжелес хотод болж буй “ABACUS MENTAL ARITHMETIC CHAMPIONSHIP” цээж тооллын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Тояа Академийн 24 сурагч оролцсоноос Дундговь аймгийн…

Нийтэлсэн:

Э.Аялгуу цээж тооллын дэлхийн аварга болжээ

Америкийн Нэгдсэн Улсын Лос Анжелес хотод болж буй “ABACUS MENTAL ARITHMETIC CHAMPIONSHIP” цээж тооллын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Тояа Академийн 24 сурагч оролцсоноос Дундговь аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Цэгц билиг сургуулийн 7б ангийн сурагч Энхбаярын Аялгуу оролцож, “Алтан цом”-ын эзэн болжээ.

Э.Аялгуу нь Дундговь Соробан Сампинд 2018 оноос хойш тасралтгүй хичээллэж,

-2019 онд Камбожи улсын нийслэл Пномпень хотод болсон Олон улсын 24 дэх удаагийн UCMAS сорабон сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улс, Дундговь аймгаа төлөөлөн оролцож Дэлхийн 40 гаруй орны 4000 гаруй суралцагчидтай өрсөлдөн 1-р байр “Алтан цом”

-2022 онд Америкийн нэгдсэн улсын сампингийн холбооноос зохион байгуулсан “UAA-GLOBAL CUP 2022” тэмцээнд 8 орны 550 гаруй хүүхдүүдтэй Монгол улс, Дундговь аймгаа төлөөлөн оролцож 1-р байр “Алтан” цом

-2022 онд Малайз улс UCMAS ONLINE CHALLENGE 2022 олон улсын сампин, цээж тооллын тэмцээнд 30 гаруй орны 17.000 хүүхэд оролцсон тэмцээнээс Монгол улс, Дундговь аймгаа төлөөлөн оролцож “Мөнгөн” цом

-2023 онд Америкийн нэгдсэн улсын сампингийн холбооноос зохион байгуулсан “UAA-GLOBAL CUP 2023” тэмцээнд 7 орны 500 гаруй шилдэг хүүхдүүдтэй Монгол улс, Дундговь аймгаа төлөөлөн оролцож 1-р байр “Алтан” цом

-2023 онд Малайз улсын нийслэл Куала лумпур хотод зохион байгуулагдсан цээж тоолол соробан сампингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 31 орны 2550 гаруй шилдэг хүүхдүүдтэй Монгол Улс, Дундговь аймгаа төлөөлөн оролцож 1-р байр “Алтан” цом тус тус хүртсэн байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30