Спорт
“Лион” тэнцэж, “Сити” хожлоо
Аваргуудын лигийн F хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Эхний тойрогт Английн аварга “Сити”-г хожиж шуугиан тарьсан Францын “Лион” клуб энэ удаад талбайдаа Украины “Шахтёр”-тэй 2:2-оор тэнцлээ…

Аваргуудын лигийн F хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Эхний тойрогт Английн аварга “Сити”-г хожиж шуугиан тарьсан Францын “Лион” клуб энэ удаад талбайдаа Украины “Шахтёр”-тэй 2:2-оор тэнцлээ. Ингэснээр 4 оноотой боллоо.
Тоглолтын 44 дэх минутад Мораес тооны харьцааг нээж, 55 дахь минутад дахин нэгийг нэмсэн. Тэгвэл 70 дахь минутад Дембеле тооны харьцааг ойртуулж, Дюбуа 72 дахь минутад тэнцүүлжээ.
Эхний тоглолтдоо санаанд оромгүй ялагдал хүлээсэн “Манчестер Сити” энэ удаад Германы “Хоффенхайм” клубын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Тоглолтын 1 дэх минутад эзэн багаас Бельфодиль тооны харьцааг нээсэн. Тэгвэл Агуэро 7 дахь минутад тэнцүүлж, Давид Сильва 87 дахь минутад хожлын гоол оруулжээ.