DARDAS.MN

Нийгэм

БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ

Сүүлийн үед БНХАУ-д хүний метапневмовирус /Mycoplasma pneumoniae/ “HMPV” гэх вирусны талаар олон нийтийг түгшээсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд нэлээдгүй гарч байна. Энэхүү вирус нь ханиадны томуутай төстэй шинж тэмдэг…

Нийтэлсэн:

БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ

Сүүлийн үед БНХАУ-д хүний метапневмовирус /Mycoplasma pneumoniae/ “HMPV” гэх вирусны талаар олон нийтийг түгшээсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд нэлээдгүй гарч байна. Энэхүү вирус нь ханиадны томуутай төстэй шинж тэмдэг үүсгэдэг амьсгалын замын вирус бөгөөд хөнгөн хэлбэрийн уушигны хатгалгаа болгох ялангуяа нярай болон бага насны хүүхдүүдэд илүү ихээр тусаж байгаа аж.

Хүүхдэд томуугийн гол илрэл нь халуурах бөгөөд толгой өвдөх, булчин сулрах, ядарч сульдах, ханиалгах, хоолой өвдөх, нус гоожих зэрэг амьсгалын замын шинж тэмдэг дагалддаг. Зарим хүүхдэд дотор муухайрах, бөөлжих, суулгах, хоолны дуршил буурах зэрэг ходоод гэдэсний замын шинж тэмдэг насанд хүрэгчдийнхээс илүү тод илэрч байна.

Томуугийн вирусээр өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх нь цочмог явцтай, бие даан дамждаг. Халуурах нь ерөнхийдөө 2-3 хоног үргэлжилж, 1 долоо хоногийн дотор эдгэрдэг ч зарим хүүхдүүд удаан үргэлжлүүлэн ханиалгах, ядарч сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа талаар Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос анхааруулсан.

Иймд Хятад улсад зорчихоор ирж байгаа болон тус улсад ажиллаж, амьдарч байгаа манай улсын иргэд “HMPV” вирусээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалтыг тогтмол зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахихыг анхааруулж байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30