DARDAS.MN

Нийгэм

Т.Мөнхсайхан: HMVP вирус нь ханиалгах, найтаах үед үүссэн дусал эсвэл аэрозолоор дамждаг

УОК-ын ээлжит хуралдаанаар зарим улс оронд тархаад байгаа HMVP вирусийн талаарх мэдээлэл сонсож холбогдох албаныханд үүрэг чиглэл өгчээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “HMVP вирус нь ханиалгах, найтаах үед…

Нийтэлсэн:

Т.Мөнхсайхан: HMVP вирус нь ханиалгах, найтаах үед үүссэн дусал эсвэл аэрозолоор дамждаг

УОК-ын ээлжит хуралдаанаар зарим улс оронд тархаад байгаа HMVP вирусийн талаарх мэдээлэл сонсож холбогдох албаныханд үүрэг чиглэл өгчээ. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “HMVP вирус нь ханиалгах, найтаах үед үүссэн дусал эсвэл аэрозолоор дамждаг боловч халдвартай хүнтэй ойр дотно харьцах, вирусийн бохирдсон орчинтой харьцах замаар халдвар дамжих боломжтой. Хүүхэд, дархлаа сул, өндөр настай хүмүүс мэдрэмтгий байдаг ба амьсгалын замын бусад вирусийн халдвартай хавсарч болно.

Энэхүү амьсгалын замын цочмог халдварт өвчин нь 0-4 насны хүүхдийн дунд амьсгалын замын синцитиал вирусийн эерэг хувь, 14 ба түүнээс доош насны хүүхдийн дунд ​​метапневмовирусийн /HMVP/ эерэг хувь өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ өсөлт нь БНХАУ-ын хойд мужуудад илүү ажиглагдаж байна.

Харин Монгол Улсад томуу төст өвчний үүсгэгчдийн дотор сүүлийн 10 жилийн байдлаар ​​метапневмовирус нь 6.4 хувийг эзэлж, 1-7 саруудад орчилд байж, гуравдугаар сард хамгийн өндөр идэвхжилтэй байдаг бөгөөд тандалт судалгаа, шинжилгээг тогтмол хийж байна. Томуу, томуу төст өвчин бүх насныханд илэрч байгаа боловч 0-4 насанд хамгийн их буюу 57 хувьд тохиолдож байна. Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн өвлийн улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй багассан.

Гэсэн ч хичээл сургууль эхлэх үеэр томуугийн өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай. Тиймээс энэ чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа авч хэрэгжүүлж байгаа. Мөн хүн амд амны хаалт зүүх, гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх, биеийн дархлааг сайжруулах, агааржуулалт хийх, томуугийн вакцинд хамрагдах талаар зөвлөмж, зөвлөгөөг тасралтгүй өгч ажиллаж байна ” гэсэн мэдээллийг өгсөн байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30