DARDAS.MN

Нийгэм

Цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, урьдчилан бэлддэг

Нийслэлд арванхоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд зэрэг нийт 35 байгууллагын 1200 гаруй ажилтан 180 гаруй тусгай зориулалтын машин…

Нийтэлсэн:

Цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, урьдчилан бэлддэг

Нийслэлд арванхоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд зэрэг нийт 35 байгууллагын 1200 гаруй ажилтан 180 гаруй тусгай зориулалтын машин техник, хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчид 24 цагаар жижүүрлэн халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм. Хан-Уул дүүргийн цас цэвэрлэгээний ажлын талаар “Охь мандал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Моломжамцаас тодрууллаа.

Цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, урьдчилан бэлддэг — зураг

Тэрбээр “Бид цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан бүх байгууллага бэлэн байдалд ажилладаг. Өчигдөр гэхэд оройны 21:00 цагт бэлтгэлээ базааж, шөнийн 03:00 цагаас ажилдаа орсон. Манай байгууллага нийт 28 гаруй машин, механизмтай. Өнөөдрийн байдлаар давс цацах тусгай зориулалтын 4 машин болон бусад тусгай техник хэрэгсэл гээд нийт 7 техник хэрэгсэлтэй цас цэвэрлэж байна. “Нисэхийн тойрог”-оос “Шувуун фабрик”-ийн эцсийн буудал хүртэл нийт 21.4 км авто зам болон Морингийн давааны өгсүүр хэсэг, Нисэхийн аюулгүйн тойрог орчимд 40 гаруй туслах замд цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийж байна. Тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж давс цацах, халтиргаатай зам, гэрлэн дохионы хэсгийг түлхүү анхаарах зэргээр уялдаа холбоотой ажилладаг. Жишээлбэл, арванхоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнийн 04:00 цагаас халтиргаа, гулгаа ихтэй байршлуудад давс цацаж авто замын нөхцөлийг хэвийн хэмжээнд хангуулж ажилласан” гэлээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30