DARDAS.MN

Нийгэм

Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэхээ мэдэгдэв

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын Оролцогч талуудын Ассамблейн жилийн хурал 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ром хотноо болов. 1988 онд байгуулагдаж, эдүгээ эгнээндээ 38 гишүүн орныг нэгтгэсэн тус…

Нийтэлсэн:

Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэхээ мэдэгдэв

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын Оролцогч талуудын Ассамблейн жилийн хурал 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ром хотноо болов. 1988 онд байгуулагдаж, эдүгээ эгнээндээ 38 гишүүн орныг нэгтгэсэн тус байгууллагын үндсэн зорилго нь энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө шударга ёс, хууль дээдлэх зарчим, хүний эрхийг дэлхий дахинаа бэхжүүлэхэд чиглэгддэг болно.

Монгол Улс 2015 онд тус байгууллагад гишүүнээр элсэн орсон бөгөөд тус байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын засаглалын шударга, ил тод байдлыг сайжруулах, хууль, эрх зүйн байгууллагууд, хуулийн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх, авилгатай тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол Улс тус байгууллагын Оролцогч талуудын Ассамблейн Дэд ерөнхийлөгчөөр 2023 оноос сонгогдон ажиллаж байна.

Жилийн хурлын нээлтийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа нарын төлөөлөгчид оролцов. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийглтэй энэ үеэр уулзаж, тус байгууллагын зүгээс Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь үр дүнгээ өгч байгаад баяртай байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлэв.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг жилийн хурлын нээлтэд үг хэлж, тус байгууллагын 2025-2028 оны стратегийн төлөвлөгөө, төсвийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, тус байгууллагатай Монгол Улс хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээ мэдэгдэв.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30