DARDAS.MN

Нийгэм

ДОХ-ын халдвар тээгчийг мэдэхгүйгээр эмчилгээ хийсэн Цэргийн төв эмнэлгийг шалгаж эхэлжээ

Цэргийн төв эмнэлэгт өнгөрөгч аравдугаар сарын 05-ны өдөр архины хордлоготой хэмээн хүргэгдэж очсон иргэн Б гэгч нь ДОХ-ын халдвар тээгч байсан төдийгүй Цэргийн төв эмнэлэг уг иргэнийг ийм оноштой гэдгийг мэдэхгүйгээр…

Нийтэлсэн:

ДОХ-ын халдвар тээгчийг мэдэхгүйгээр эмчилгээ хийсэн Цэргийн төв эмнэлгийг шалгаж эхэлжээ

Цэргийн төв эмнэлэгт өнгөрөгч аравдугаар сарын 05-ны өдөр архины хордлоготой хэмээн хүргэгдэж очсон иргэн Б гэгч нь ДОХ-ын халдвар тээгч байсан төдийгүй Цэргийн төв эмнэлэг уг иргэнийг ийм оноштой гэдгийг мэдэхгүйгээр цус сэлбэж, мөн бөөрний диализын аппаратад оруулснаар бусад энэ төрлийн эмчилгээ авдаг иргэд болон эмч нар халдвар авсан байж болзошгүй хэрэг гарсан талаар “ergelt.mn” сайт анхлан мэдээлсэн билээ. Албаны хүмүүс уг мэдээллийг үгүйсгэж байсан ч Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ мэдээлэл үнэн гэдгийг нотолсон.

Тэрбээр, “Ийм асуудал үүссэн нь үнэн. Зохих журмын дагуу арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн. ДОХ-ын халдвартай гэдгийг мэдэхгүйгээр бусдыг эрсдэлд оруулсан байвал зохих журмын дагуу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн аж.

Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-аас Цэргийн төв эмнэлгийн эмч, удирдлагуудыг шалгаж эхэлсэн бөгөөд тус эмнэлэгт ганцхан байдаг диализын аппаратад орсон бусад өвчтөнүүдэд шинжилгээ хийж, мөн талийгаачид задлан шинжилгээ хийсэн эмч нарт мөн шинжилгээ хийж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Мөн уг асуудал эрүүл мэндийн салбарт нэлээд өндрөө авч, олон хүмүүст хариуцлагын асуудал яригдах бололтой.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30