DARDAS.MN

Нийгэм

Замын 20 компанийг нэгтгэл болгон бүтцийг өөрчиллөө

Манай улсад авто замын засвар, арчлалтын чиглэлээр төрийн өмчит 20 компани үйл ажиллагаа явуулж байгааг нэгтгэж, Авто замын засвар, арчлалтын нэгтгэл ТӨХК болгон нэгтгэх чиглэл өгсөн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал…

Нийтэлсэн:

Замын 20 компанийг нэгтгэл болгон бүтцийг өөрчиллөө

Манай улсад авто замын засвар, арчлалтын чиглэлээр төрийн өмчит 20 компани үйл ажиллагаа явуулж байгааг нэгтгэж, Авто замын засвар, арчлалтын нэгтгэл ТӨХК болгон нэгтгэх чиглэл өгсөн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ талаар өөрийн нүүр номын хуудсандаа "Нэг компани дунджаар 33-35 ажилтантай. Компани тус бүр дарга, удирдлагатай. Улсын хэмжээнд олон улсын чанартай 14.876км, хатуу хучилттай 7.392км автозамын арчлалт, засвар үйлчилгээг хариуцдаг. Гэсэн хэдий ч аль аймгийн ямар замыг хэн яаж хариуцах нь тодорхойгүй явсаар, засаглалын хямралд оржээ.

Ганц жишээ хэлэхэд 20 компанийн, найман ТУЗ 72 гишүүнтэй бүтээмж сул ажилладаг хэрнээ жилд 600 гаруй сая төгрөг урамшуулалд авдаг. Эсрэгээрээ ажлыг гардан гүйцэтгэдэг мэргэжлийн ажилтан алба хаагчдын сарын цалин 1-1.5 сая төгрөг байна.

Замын 20 компанийг нэгтгэл болгон бүтцийг өөрчиллөө — зураг

Тийм учраас Засгийн газраас төрийн өмчит компанийн реформын хүрээнд эдгээр 20 компанийг нэг удирдлага, нэгдсэн бодлоготой болгохоор “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК болгон нэгтгэх чиглэл өглөө. Нэгтгэж нийлүүлснээр бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцсэн бүтэцтэй, нөөцийг зөв хуваарилж, менежментийг удирдана.

Хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж тендерт оролцдог бус олон улс, улсын чанартай авто зам хариуцагч болно. Ажилтан алба хаагчдын нийгмийн баталгаа, цалин нэмэгдэж гүйцэтгэл сайжирна. Урсгал зардал, засвар үйлчилгээний бүх ажлыг хувийн хэвшилд шилжүүлж хоёр жилийн дотор оролцоог 70 хувь хүргэнэ" хэмээжээ. 

Замын 20 компанийг нэгтгэл болгон бүтцийг өөрчиллөө — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30