DARDAS.MN

Нийгэм

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын есөн аж ахуйн нэгж оролцов

Засгийн газраас 2024 онд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавьж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, "Go Mongolia" нэгдсэн брэндинг дор эх орноо Олон улсад сурталчилж байна. Энэ хүрээнд "World Travel Market…

Нийтэлсэн:

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын есөн аж ахуйн нэгж оролцов

Засгийн газраас 2024 онд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавьж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, "Go Mongolia" нэгдсэн брэндинг дор эх орноо Олон улсад сурталчилж байна.

Энэ хүрээнд "World Travel Market - 2024" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улсаас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн байгууллага "Go Mongolia" асрыг байгуулан амжилттай оролцжээ.

Манай улсаас тус аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсон компаниуд эх орноо сурталчлах, Европын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготойгоор хоёр талын уулзалтууд хийж, үндэсний хувцасны үзүүлбэр, “Nomadic Tunes” язгуур урлагийн тоглолтоор соёл, байгалийн онцлогийг сурталчиллаа.

Мөн WTM үзэсгэлэнгийн зохион байгуулагчид болон Euronews, BBC Wildlife, NatGeo зэрэг салбарын тэргүүлэх төлөөлөгчидтэй уулзан "Go Mongolia" брэндийг сурталчлах талаар санал солилцлоо.

Энэ жилийн WTM-2024 үзэсгэлэн тогтвортой хөгжил, технологи, инновац сэдвийг онцолж, 182 орны 4,000 гаруй байгууллага оролцож, 50,000 төлөөлөгч сонирхон үзжээ.

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын есөн аж ахуйн нэгж оролцов — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30