DARDAS.MN

Нийгэм

Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлөөс барилгын гадна фасадыг манай орны эрс тэс цаг уурт тохируулж стандартыг үнэлж, дүгнэх үүрэг өгсөн. Үүний дагуу “Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал…

Нийтэлсэн:

Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлөөс барилгын гадна фасадыг манай орны эрс тэс цаг уурт тохируулж стандартыг үнэлж, дүгнэх үүрэг өгсөн. Үүний дагуу “Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Хяналт шалгалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хамтран өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр Монгол Улс болон олон улсад барилгын фасад болон дулаалгын материалын хэрэглээ өнөөгийн байдлын судалгааг гаргаж, танилцуулсан юм. 

Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдлын талаар НХШГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч С.Мөнхцэлмэгээс тодрууллаа. 

Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ — зураг

Тэрбээр “Бид барилгын гадна фасад болон дулаан тусгаарлах материал үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын үр дүнд суурилан уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд барилгын гадна фасадын дулаалгын материал үйлдвэрлэдэг 48 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн. Үүнээс хөөсөн полистрол хавтан үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж олонх байдаг. Хяналт шалгалтаар аж ахуйн нэгжүүд барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Холбогдох тоног төхөөрөмжөөр баталгаажаагүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ лабораторид шинжлүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн. Түүнчлэн манай улсад барилгын гадна фасад болон дулаан тусгаарлах материалд хэрэглэгдэж байгаа тухайлсан норм, дүрэм байдаггүй. Тийм учраас тухайлсан норм, дүрмийн саналыг хэлэлцүүлгээс гаргаж, холбогдох газруудад хүргүүлэхийг зорьж байна” гэв. 

Гэсэн ч манай оронд ихэвчлэн хэрэглэдэг барилгын гадна фасадын дулаалгын материал болох хөөсөн полистрол хавтангийн дундаж нягт, хэрэглээ болон барилга угсралтад ашиглаж буй технологийн хувьд олон улсын стандартад нийцдэг байна. 

Мөн хөөсөн полистрол хавтангийн түүхий эд болох стирол үрлийг импортоор авч, 100 хувь дотоодын үйлдвэрт боловсруулж үйлдвэрлэдэг.

Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30