DARDAS.MN

Нийгэм

"Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” зэрэг харилцан уялдаа холбоо бүхий гурван тулгуурт үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж буй. Үүний…

Нийтэлсэн:

"Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” зэрэг харилцан уялдаа холбоо бүхий гурван тулгуурт үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж буй. Үүний нэг “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг тэтгэх, бие бялдрыг чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн томоохон арга хэмжээ юм.

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах салбарын алба хаагчид тэр дундаа цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, түгээмэл тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Эрүүл мэндийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Эрдэнэбат нар Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа.

Энэ үеэр “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг цаашид эрчимжүүлж, хэрэгжилтийг хангах хүрээнд шаардлагатай зарим асуудлаар хэлэлцлээ.

Тодруулбал, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд Цэргийн төв эмнэлэг, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын эрүүл мэндийн төвүүдийн үүрэг, оролцоог тодорхойлж, цаашлаад хугацаат цэрэг татлагын үйл явц, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн үзүүлэлтэд онцгой анхаарч эрүүл мэндийн үзлэгийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх талаар эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30