DARDAS.MN

Нийгэм

Хэрэглэгчдэд үзүүлэх цахим үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжиж байна

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд II компакт гэрээг байгуулж, Монголын Мянганы сорилтын сангийн хөрөнгө…

Нийтэлсэн:

Хэрэглэгчдэд үзүүлэх цахим үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжиж байна

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд II компакт гэрээг байгуулж, Монголын Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2021-2026 онд хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалтыг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Тус уулзалтыг нээж, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин үг хэлэв.

Хэрэглэгчдэд үзүүлэх цахим үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжиж байна — зураг

Уулзалтын үр дүнд усны салбарын тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулж, иргэдийн төлбөр төлөх эрмэлзлийг нэмэгдүүлэх, цогц цахим систем хөгжүүлэх зорилготой.

Түүнчлэн эдгээр системийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн иргэдийн өдөр тутмын ажлыг илүү хялбарчлах, бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй Улаанбаатар хотын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн байгууллагуудыг нэгдсэн стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчдэд өрхийн усны хэрэглээ, төлбөр, усны хязгаарлалт болон бусад үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь өгөх боломж бүрдэх юм. 

Хэрэглэгчдэд үзүүлэх цахим үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжиж байна — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30