DARDAS.MN

Нийгэм

Баяжуулсан нүүрсний анхны арилжааг амжилттай хийлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн хүрээнд…

Нийтэлсэн:

Баяжуулсан нүүрсний анхны арилжааг амжилттай хийлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн  хүрээнд 2023 оны 02 сарын 09-ний өдрөөс нүүрсээ Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан худалдаалж эхэлсэн.

Өнөөдөр компанийн түүхэнд шинэ хуудас нээгдэж анхны баяжуулсан нүүрсээ Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар борлууллаа. Баяжуулсан коксжих нүүрсний арилжаанд хоёр худалдан авагч оролцож 163.5 ам.долларт хэлцэл хийгдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” 2 багц 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 2.1 сая ам.доллароор арилжааллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10.0 сая тонн нүүрс хүлээн авч баяжуулах хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж байна. Үндсэн бүтээгдэхүүн буюу коксжих нүүрсний чанарын хувьд үнслэг нь 10.5-с доош, барьцалдах чадвар нь 80-с дээш, 7000-с дээш илчлэгтэй коксжих чанарын нүүрс, үнслэг нь 22-с доош, 6000-с дээш илчлэгтэй, 23-с доош дэгдэмхийтэй, хүхрийн агууламж 1-с доош үзүүлэлттэй эрчим хүчний нүүрс тус тус үйлдвэрлэж байна.

Компани өнгөрсөн хугацаанд нийт 108 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж 8.6 сая тонн коксжих нүүрс, 10.8 сая тонн 1/3 коксжих нүүрс, 3.5 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус биржээр арилжаалж 2.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байна. 

Баяжуулсан нүүрсний анхны арилжааг амжилттай хийлээ — зураг


 
 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30