DARDAS.MN

Улс төр

Төслийн гүйцэтгэл, үйл ажиллагааны тайланг хэлэлцжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төслийг Гэр бүл…

Нийтэлсэн:

Төслийн гүйцэтгэл, үйл ажиллагааны тайланг хэлэлцжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн гүйцэтгэлийн үр дүн, үйл ажиллагааны тайлангийн хурлыг өчигдөр буюу /2024.10.22/ өдөр зохион байгууллаа.Төслийн хүрээнд 207 ажлын байрны дадлагажуулагч, 16 ажлын байрны дадлагажуулагч үндэсний сургагч багшийг сургасан байна.

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ нь тодорхой хэмжээгээр нийтэд танигдаж байгаа хэдий ч Монголын нийт ААНБ-ууд, орон нутагт хангалтгүй хэвээр байна.

Төслийн үр дүнг төрийн бодлого, үйл ажиллагаанд нутагшуулах зорилгоор нийгмийн хамгааллын тогтолцоо ба олон улсын хамтын ажиллагааны асуудлаар симпозиум зохион байгуулж, мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.