DARDAS.MN

Нийгэм

“World Justice Project”-тай авлигатай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл олон улсын “World Justice Project” төрийн бус байгууллагын Ази-Номхон далайн бүсийн захирал Срирак Плипатыг өнөөдөр (2024.10.18) хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүний эрхийг…

Нийтэлсэн:

“World Justice Project”-тай авлигатай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл олон улсын “World Justice Project” төрийн бус байгууллагын Ази-Номхон далайн бүсийн захирал Срирак Плипатыг өнөөдөр (2024.10.18) хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүний эрхийг хангах болон Авлигатай тэмцэх хуулийн төслүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр “World Justice Project”-ын Ази-Номхон далайн бүсийн захирал Срирак Плипат тус байгууллагаас гаргадаг үндсэн 8 шалгуур үзүүлэлт бүхий эрх зүйт төр, хууль дээдлэх ёсны индексийн талаар танилцуулга мэдээлэл өгсөн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хамтарсан Засгийн газар ирэх 4 жилийн хугацаанд хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх асуудлыг нэн тэргүүнд тавьж, томоохон өөрчлөлт, шинэчлэл хийхээр зорин ажиллаж байгаа талаар онцоллоо. Түүнчлэн сайд Монгол Улс авлигатай тэмцэх шинэ үеийг эхлүүлэхээр ажиллаж буй энэ үед “World Justice Project”-ын төлөөлөлтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн.

“World Justice Project” нь дэлхийн улсуудын эрх зүйт төр, хууль дээдлэх ёсны индексийг тодорхойлохдоо төрийн эрх мэдлийн хуваарилалт, авлига, нээлттэй засаглал, хүний эрх, гэмт хэрэг, хүчирхийлэл, хууль сахиулах ажиллагаа, эрүүгийн байцаан шийтгэх хууль, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг 8 үндсэн шалгуур үзүүлэлт болон дэд шалгууруудыг анхаарч ашигладаг байна. Ингэхдээ тухайн байгууллагын байр сууриас үл хамааран хараат бусаар тодорхойлдог болохоо төлөөлөгчийн зүгээс онцлон мэдэгдэж байлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын Авлигын эсрэг бодлого хариуцсан зөвлөх Л.Төр-Од, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа нарын төлөөлөл оролцов.

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30