DARDAS.MN

Нийгэм

Эмэгтэй Элчин сайдууд сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Ядуурлыг устгах олон улсын өдрийг тохиолдуулан Монгол улсад суугаа эмэгтэй элчин сайд нарыг төлөөлж Европын Холбооноос Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, Монгол улс дахь НҮБ-ын Суурин…

Нийтэлсэн:

Эмэгтэй Элчин сайдууд сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

 

Ядуурлыг устгах олон улсын өдрийг тохиолдуулан Монгол улсад суугаа эмэгтэй элчин сайд нарыг төлөөлж Европын Холбооноос Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, Монгол улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Матилда Димовска, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минь Жуань, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта нар хүрэлцэн ирж Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, оюутан суралцагч, төгсөгч, эцэг эхчүүдтэй уулзалт хийлээ.

Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр, хөдөлмөр эрхлэлтийг шинэчлэн дэмжих нь төсөл”-ийн дэмжлэгээр ХБХХЕГ-ын харьяа Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсролын сургуульд Цахим үйлчилгээний ажилтан, Архив, бичиг хэргийн ажилтан, Үйлчилгээний ажилтан гэсэн 3 мэргэжлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан сургалтын хөтөлбөрийн боловсруулан хэрэгжүүлж байна.

Эмэгтэй Элчин сайдууд сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа — зураг

Тус хөтөлбөрүүд нь мэргэжлийн боловсролын салбарт анх удаа шинээр боловсруулсан ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох, бие даан амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, хүссэн мэргэжлээрээ суралцах боломжоор хангах зорилготой.

 

 

 

 

 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30