DARDAS.MN

Нийгэм

Гэр бүлийн өдөрлөгийг анх удаа санаачлан зохион байгуулжээ

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэх XIV ээлжийн цэргийн багаас энхийг сахиулагчдынхаа ар гэрт зориулсан “Гэр бүлийн өдөрлөг”-ийг анх удаа…

Нийтэлсэн:

Гэр бүлийн өдөрлөгийг анх удаа санаачлан зохион байгуулжээ

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэх XIV ээлжийн цэргийн багаас энхийг сахиулагчдынхаа ар гэрт зориулсан “Гэр бүлийн өдөрлөг”-ийг анх удаа санаачлан зохион байгуулжээ. 

Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцсон энэхүү өдөрлөг нь бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагааны талаарх мэдлэг, мэдээллийг цэргийн алба хаагчдын гэр бүлд хүргэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой юм.

Энэхүү өдөрлөгөөр цэнхэр дуулгатнуудын ар гэрийн төлөөлөл цэргийн багаас бэлтгэсэн урлагийн болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхож, хөгжөөнт тэмцээнд авхаалж самбаагаа сорин өрсөлдөхийн зэрэгцээ үлгэрийн баатруудын хамт бяцхан үрстэйгээ дурсгалын зураг татуулав.

Мөн “Холын зайн хосын харилцаа” сэдэвт гэр бүлийн сургалт, эх оронч үзэл хүмүүжил олгох “Миний эх орны үнэ цэн” лекцээр номын дуу сонсож, энхийг сахиулах ажиллагааны туршлага, ололт амжилт, үүрэг оролцооны талаар мэдээлэл авсан юм.

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх XIV ээлжийн Мотобуудлагын батальон нь цаашид ч ажиллагааны газар оронд бие бүрэлдэхүүний гэр бүлд нь чиглэсэн олон төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулж, тэдэнтэй нягт холбоотой байж шаардлагатай мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүргэн алба хаагчдыг үүргээ нэр төртэй гүйцэтгэхэд бүх нөхцөл боломжоор хангаж ажиллана гэдгийг цэргийн багийн удирдлагууд энэ үеэр онцолсон юм.

20 гаруй жилийн түүхтэй энхийг дэмжих ажиллгаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 22 мянга гаруй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн туршлага сургамж бий. Тэгвэл энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл энэ удаагийн цэргийн баг мөн үүргээ амжилттай гүйцэтгэн, эх орныхоо нэрийг өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна гэв.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30