DARDAS.MN

Нийгэм

С.Бямбацогт: Батлан хамгаалах салбарын сэргэлтийн төвд нь хүн байна

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүний хөгжлийн бодлого” нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгэн чухал цөм байхаар тодорхойлсон. Үндэсний аюулгүй байдлын нэг салшгүй хэсэг нь иргэдийн эрх…

Нийтэлсэн:

С.Бямбацогт: Батлан хамгаалах салбарын сэргэлтийн төвд нь хүн байна

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүний хөгжлийн бодлого” нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгэн чухал цөм байхаар тодорхойлсон. Үндэсний аюулгүй байдлын нэг салшгүй хэсэг нь иргэдийн эрх, эрх чөлөө. Тиймээс Батлан хамгаалахын сэргэлт бодлогод хүн төвтэй Зэвсэгт хүчинтэй байхыг чухалчилж байна.

Иймээс нэн түрүүнд хүнээ бодсон, хүний эрхийг дээдэлсэн бодлого, зорилтыг батлан хамгаалах салбарт анхлан хэрэгжүүлэхээр зорьж, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс зорилтоо хэрэгжүүлж эхлүүлээд байгаа.

Энэ хүрээнд өнөөдөр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлж, үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдэлсэн харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор

“Хүний эрхэд суурилсан хандлага, авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг ХЭҮК-той хамтран зохион байгууллаа.

-Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд хүний эрхийн 47 сургагч багш бэлтгэж,

- Цэргийн алба хаагчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх,

- Цэргийн албан хаагч эрх нь зөрчигдсөн асуудлаар ШҮГЭЛ ҮЛЭЭХ боломжийг хангах,

- Зэвсэгт хүчинд хүнлэг бус харьцаж нэр төрийг нь доромжлон шийтгэх аливаа хэлбэрийг хуулиар хатуу хориглож, түүнд хяналт тавих,

- Сахилгын болон цэргийн дүрэмд заагаагүй аливаа хэлбэрээр хүний эрхийг хязгаарлахыг таслан зогсоохыг зорьж байна.

Сургалтад Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын газар, хэлтэс, харьяа байгууллагын удирдлагууд мөн аймаг, нийслэл, дүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, ахлах офицерууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбарын захирагч нар оролцлоо.

 

 

 

 

 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30