DARDAS.MN

Нийгэм

Өнөөдрийн байдлаар 14 байршилд ус зайлуулах шугам хоолой угсраад байна

Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний өргөтгөл, засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 15 байршилд 5137 метр замын ус зайлуулах шугам шинээр хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 14…

Нийтэлсэн:

Өнөөдрийн байдлаар 14 байршилд ус зайлуулах шугам хоолой угсраад байна

Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний өргөтгөл, засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 15 байршилд 5137 метр замын ус зайлуулах шугам шинээр хийхээр төлөвлөсөн.  Өнөөдрийн байдлаар 14 байршилд ус зайлуулах шугам хоолой угсарч дуусаад байна.  Мөн 1150 метр үерийн суваг шинээр барих, 8 байршилд 1167 метр шугам засварлах ажлуудыг үргэлжүүлэн хийж байна.

Шугам угсралтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй. Худгийн засвар, нөхөн сэргээлт, шинэчлэлт 70 хувь, өргөлтийн насос станцын ажил 82.5 хувь, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засвар нөхөн сэргээлтийн ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Шунхлай” шатахуун түгээх станц буулгасан хэсгийн Дунд голын эргийн хамгаалалтын далангийн өргөтгөл шинэчлэл, засвар, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Ээж хайрханы үерийн хамгаалалтын сувгийн төгсгөлийн, эвдрэлтэй хэсгийг засварлах, Улиастай голын эргийн хамгаалалтын далангийн нурсан хэсгийг засварлах, Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Хайлаастын үерийн хамгаалалтын сувгийн нурж, эвдэрсэн хэсгийг засварлах ажлууд бүрэн дууссан. Мөн шугам сүлжээ, лаг цэвэрлэгээ, мониторингийн цооногийн ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулж, ажлыг гүйцэтгэж байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30