DARDAS.MN

Нийгэм

Шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна хэмээжээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Солонгосын Экспорт-Импорт банк (Солонгосын Эксим банк)-ны Монгол дахь суурин төлөөлөгч Пак Гван Үн-ийг хүлээн авч уулзан, Монгол Улсын барилга хот байгуулалтын…

Нийтэлсэн:

Шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна хэмээжээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Солонгосын Экспорт-Импорт банк (Солонгосын Эксим банк)-ны Монгол дахь суурин төлөөлөгч Пак Гван Үн-ийг хүлээн авч уулзан, Монгол Улсын барилга хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж буй Монгол, Солонгосын худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэ үеэр БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-ийн санхүүжилтээр “Орлогод нийцсэн Солонго 1, Солонго 2 орон сууцны хороолол барих” төслийг хамтран хэрэгжүүлж, барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 19.6%-тай амжилттай хэрэгжиж байгааг суурин төлөөлөгч Пак Гван Үн төлөөлөгч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хамт олонд талархал илэрхийлэв.

Солонгосын Эксим банкны зүгээс Зээлийн ерөнхий хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа дурьдлаа.

Талууд хөдөө, орон нутагт инженерийн хангамжийн бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх үүрэг бүхий хамтарсан баг байгуулж, цаашид хэрэгжих төслүүдийн чиглэлийг тодорхойлж, нарийвчлан судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар тогтов.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30