DARDAS.MN

Нийгэм

“Нарантуул” худалдааны төвийн хойд талд авто зам болон явган хүний зам шинээр барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвийн хойно, иргэдийн ярьж заншсанаар "Мангасын ам" гэгддэг хэсэгт…

Нийтэлсэн:

“Нарантуул” худалдааны төвийн хойд талд авто зам болон явган хүний зам шинээр барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар  болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвийн хойно, иргэдийн ярьж заншсанаар "Мангасын ам" гэгддэг хэсэгт ажиллалаа.

 

“Мангасын ам” гэх энэ газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ААНБ-ууд газар авч, орон сууц барьсны улмаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлт хийх боломжгүй болжээ. Иймээс иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шинээр авто болон явган хүний замыг барихаар шийдвэрлэлээ. Энэ хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх замуудыг барих газрыг чөлөөлөлтийг эхлүүлж, холбогдох бхйгууллагаас холбоос замын зураг төслийг хийнэ.

 

“Нарантуул” худалдааны төвийн хойд талд авто зам болон явган хүний зам шинээр барина — зураг

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.

  • Дээрх байршилд явган хүний болон авто зам хийх төлөвлөгөөг төсвийн тодотгол тусгах,
  • Тохижилтод анхаарал хандуулж “Нарантуул” худалдааны төвийн удирдлагуудтай зөвшилцөж, зарим хашааг буулгах ажлыг яаралтай гүйцэтгэх,
  • Явган болон авто зам засварын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зураг, төсвийн талаарх танилцуулгыг ирэх даваа гарагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах
  • Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу дээрх иргэдийг архины сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.

 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30