DARDAS.MN

Нийгэм

Боловсролын цахим системүүдийг цэгцэлж, хоорондын уялдааг сайжруулна

Боловсролын үйлчилгээг цахимаар үзүүлдэг 30 орчим систем нь хоорондоо уялдаагүй, замбараагүй байгаа нь хэрэглэгч буюу багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад цахим дарангуйлал, төвөгшил учруулж байна. Иймд эдгээр…

Нийтэлсэн:

Боловсролын цахим системүүдийг цэгцэлж, хоорондын уялдааг сайжруулна

Боловсролын үйлчилгээг цахимаар үзүүлдэг 30 орчим систем нь хоорондоо уялдаагүй, замбараагүй байгаа нь хэрэглэгч буюу багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад цахим дарангуйлал, төвөгшил учруулж байна.

Иймд эдгээр системийг цэгцлэх, хоорондын уялдаа, мэдээлэл солилцоог сайжруулах, мэдээлэл технологийн нэгдсэн интерфэйс архитектурыг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэллээ. Тус ажлын хэсгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь төрийн болон хувийн байгууллагуудын 40 гаруй төлөөлөл багтаж байна.

Энэхүү ажлын хэсэг нь боловсролын салбарын үйлчилгээг задлан шинжилж, үр дүнд нь нэгдсэн ойлголтод хүрч, төр болон хувийн хэвшлийн хариуцах үйлчилгээ, ажиллах зарчмыг зааглаж, тодорхой болгоно. Ингэхдээ зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжиж, монгол инженерүүд шинийг санаачлах, дэлхийн технологийг нутагшуулах, сэтгэн бодох, бүтээх  эрх чөлөөг хангах юм. Хамгийн гол нь компаниуд төсөл хэрэгжүүлэхийн тулд яамыг зорьдог биш, сургууль, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хэрэгцээ шаардлагыг хангах байдлаараа өрсөлддөг зах зээлийн зарчмыг бий болгохыг зорьж байна.

Боловсролын цахим системүүдийг цэгцэлж, хоорондын уялдааг сайжруулна — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30