DARDAS.MN

Нийгэм

Хугацаат цэргийн албанаас Их сургуулийн оюутан боллоо

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хугацаат цэргийн алба хаагчид цэргийн албыг хаангаа их, дээд сургуульдаа цахимаар суралцаж, элсэлтийн ерөнхий шалгалтад өөрийгөө бэлтгэн, хүссэн их, дээд сургуульдаа элсэх боломж…

Нийтэлсэн:

Хугацаат цэргийн албанаас Их сургуулийн оюутан боллоо

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хугацаат цэргийн алба хаагчид цэргийн албыг хаангаа их, дээд сургуульдаа цахимаар суралцаж, элсэлтийн ерөнхий шалгалтад өөрийгөө бэлтгэн, хүссэн их, дээд сургуульдаа элсэх боломж байдгийг цөөнгүй түрүүч, байлдагч нар үлгэрлэн харуулсаар байна.

Үүний үргэлжлэл болж Увс аймгийн Түргэн сумаас хугацаат цэргийн албанд татагдсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Г.Гүнтэв элсэлтийн ерөнхий шалгалтад өгсөн оноогоороо ҮБХИС-ийн ЦНДС-д элсэж, цэргийн авто техникийн ашиглалтын инженер мэргэжлээр суралцахаар болсон баяртай мэдээг ирүүлэв.

Үүгээр ч зогсохгүй түүний онжав, Увс аймгийн Улаангом сумаас татагдсан байлдагч Б.Зоригтсан “Этүгэн” их сургууль элсэж, хүссэн мэргэжлээрээ суралцахаар болсон байна. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхан алс хязгаар, баруун нутагт алслагдмал гэх бэрхшээл тоочилгүй хугацаат хугацаат цэргийн алба хаагчдадаа цахимаар суралцах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлж, жил бүр эгнээсээ сонсогч, оюутан “төрүүлдэг” уламжлалтай хамт олон юм.

Сүүлийн жилүүдээс онцолбол 2022 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас татагдсан байлдагч Б.Нацагдорж Дотоод хэргийн Их сургууль, 2023 онд Ховд аймгийн Дарви сумаас татагдсан байлдагч Б.Цолмон ҮБХИС-ийн ЦНДС-ийн радиотехникийн команд мэргэжлээр тус тус элсэж, хугацаат цэргийн албанаас мэргэжлээ сонгож, элсэн суралцах хүсэл мөрөөдлөө ч биелүүлж чадсан байна.

Хугацаат цэргийн албанаас Их сургуулийн оюутан боллоо — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30