Нийгэм
Хан-Уул дүүрэгт төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний ногооны үнийн тогтвортой байдлыг хангах, зорилгоор төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал зохион байгуулах гэж байна…

Хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний ногооны үнийн тогтвортой байдлыг хангах, зорилгоор төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал зохион байгуулах гэж байна.
Иймд эх орны хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн бал худалдан борлуулах сонирхолтой тариаланчдын хүсэлтийг Хан-Уул дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хүлээн авч байна.
Байршил:
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгат цэцэрлэгт хүрээлэнд 10 хүртэлх тариаланчийн хүсэлт;
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ахуйн үйлчилгээний зүүн талд 5 хүртэлх тариаланчийн хүсэлт тус тус авна.