DARDAS.MN

Нийгэм

Хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд урьж байна

Нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжийг урьж байна. Махны нөөц…

Нийтэлсэн:

Хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд урьж байна

Нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжийг урьж байна. 

Махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2024 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт битүүмжлэн ирүүлнэ үү. 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Аж ахуйн нэгжийн хүсэлт; (бэлтгэх махны төрөл, хэмжээг тусгах)
  2. Үйлдвэрийн танилцуулга; (Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хавсаргах) 
  3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу урьдчилсан хяналт шалгалтыг хяналтын байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх;
  4. Мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрийн агуулах нь стандартын шаардлага хангасан, эхэлж авснаа эхэлж зарлагадах зарчмын дагуу зохион байгуулалт хийсэн байх. Агуулах нь нийслэлд байрладаг байх ба хяналт шалгалт хийх боломжтой байх; (Агуулахын багтаамжийг тусган фото зургаар баталгаажуулах)
  5. Мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэр нь мал эмнэлгийн нэгдсэн системд холбогдож хэрэглэгчээр бүртгүүлсэн тухай Нийслэлийн мал эмнэлгийн газраас тодорхойлолт авсан байх;
  6. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.7.5-д заасны дагуу мах хадгалах агуулахад халдваргүйтгэлийг тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий  мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх, хөргүүртэй агуулахаас сорьц авч хадгалалтын нөхцөл шаардлага хангаж буй эсэхэд улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх;
  7. Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор батлагдсан ”Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Худалдааны техникийн зохицуулалт”-ын дагуу үйлдвэрийн аргаар махыг бэлтгэж нөөцлөх;
  8. Бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж нь хонины гулууз махыг 19 кг-аас багагүй, ямааны махыг 17 кг-аас багагүй байхаар махны нөөц бүрдүүлэх;
  9. Мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх үйлдвэртэй гэрээтэй байх; 
  10. Зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгсэлтэй байх, (нөөцөлсөн махны худалдан борлуулалтыг нэмэгдүүлэхэд бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн хүчин чадал хүрэлцэхгүй тохиолдолд зориулалтын тээврийн хэрэгсэлтэй аж ахуйн нэгжтэй гэрээтэй байж болно. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрээг фото зургаар баримтжуулах)
  11. Галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх;

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нийслэлийн Засаг захиргааны гуравдугаар байрны 3 давхрын 311 тоот өрөө Ажлын хэсгийн нарийн бичигт

Холбогдох утас: 7014-0422, 89061876

Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын фэйсбүүк хуудаснаас авна уу. 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30