DARDAS.MN

Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөн сэргээх үйлчилгээг цогцоор үзүүлнэ

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Энэхүү төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг…

Нийтэлсэн:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөн сэргээх үйлчилгээг цогцоор үзүүлнэ

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн барилгыг барьж ашиглалтад оруулсан.

Энэхүү төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйл ажиллагааг Төрийн бус байгууллагуудын саналд үндэслэн явуулах нь зүйтэй хэмээн үзэж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан төвийн үйл ажиллагаа, үйлчилгээ, бүтцийн талаар санал танилцуулахыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн Төрийн бус байгууллагуудаас хүссэн.

Энэ дагуу Төрийн бус байгууллагууд нэгдэж боловсруулсан саналаа өнөөдөр сайдад танилцууллаа.

Тус төвийн барилгыг ашиглан Харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй, тулах хөдлөх эрхтний бэрхшээлтэй, саажилттай болон бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн цогц дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гаргасан байна.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардлагатай сэтгэлзүй, мэргэжлийн, эрүүл мэндийн, боловсролын, ахуйн зэрэг таван төрлийн нөхөн сэргээх үйлчилгээг цогцоор нь үзүүлж байж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь илүү үр дүнтэй болохыг тэд онцолсон.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэдний саналыг хүлээн авч буйгаа илэрхийлээд, шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг дахин сайжруулах санал бэлтгэхийг даалгалаа.

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30