DARDAS.MN

Нийгэм

Гурван дүүрэгт туулах чадвар сайтай мотоцикль хүлээлгэн өглөө

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Налайх, Багахангай, Багануур, дүүрэгт K4 Enduro загварын туулах чадвар сайтай мотоцикль хүлээлгэн өглөө. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх…

Нийтэлсэн:

Гурван дүүрэгт туулах чадвар сайтай мотоцикль хүлээлгэн өглөө

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Налайх, Багахангай, Багануур, дүүрэгт K4 Enduro загварын туулах чадвар сайтай мотоцикль хүлээлгэн өглөө. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор олгож буй техникийг Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар хүлээлгэн өгсөн. Гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, шуурхай илрүүлэх, таслан зогсоох, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох үүднээс энэ жил 9 дүүрэгт парк шинэчлэлийг хийж байгаа. Энэ хүрээнд алслагдсан 3 дүүргийн цагдаагийн хэсэг, албадаас ирүүлсэн хүсэлтийн дагуу газар орны онцлог болон гүйцэтгэж буй үүрэгтэй нь  уялдуулан туулах чадвар сайтай мотоцикль хүлээлгэн өгч байгааг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан дурдлаа.  

Гурван дүүрэгт туулах чадвар сайтай мотоцикль хүлээлгэн өглөө — зураг

Багануур дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд “Иргэдийн ая тухтай, амар тайван байдлын төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байдаг цагдаагийн бие бүрэлдэхүүнд ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр албан хэрэгцээнд зориулан техник хэрэгслээр хангаж байгаад талархлаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд, СӨХ-д камержуулалтыг хийсэн. Багануур дүүргийн хэмжээнд нийт 107 камер байршуулан, ард иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулан ажиллаж байна” гэв.

Багануур дүүрэг камерын удирдлагын дэд төвтэй болохоор бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Уг төвийг ирэх аравдугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах аж.  

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30