DARDAS.MN

Нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 77,285 хүүхэд байгаагаас Улаанбаатар хотын…

Нийтэлсэн:

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 77,285 хүүхэд байгаагаас Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах 38,398 хүүхэд байна.

Дүүргээр нь авч үзвэл:

    • Багануур дүүрэг 620
    • Багахангай дүүрэг 113
    • Баянгол дүүрэг 5,807
    • Баянзүрх дүүрэг 10,425
    • Налайх дүүрэг 882
    • Сонгинохайрхан дүүрэг 7,890
    • Сүхбаатар дүүрэг 3,178
    • Хан-Уул дүүрэг 6,699
    • Чингэлтэй дүүрэг 2,785 хүүхэд байна.

Өнгөрсөн жилийн хувьд төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан 28,979 хүүхэд элсэлтийн бүртгэлээ амжилттай баталгаажуулжээ.

Энэ жил 2018.01.01-2018.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд цахим бүртгэлд хамрагдах боломжтой бөгөөд 2017 онд төрсөн болон цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд харьяа, дүүргийн төрийн өмчийн сургууль дээр өөрийн болон хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэн очно.

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл 2024.08.12-2024.08.25-ны өдрүүдийн хооронд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia -аар цахимаар зохион байгуулагдах юм.

Хэрэв та цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх,  асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой.

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30