DARDAS.MN

Нийгэм

Сөүлийн ухаалаг хотын шагналыг Улаанбаатарт олгох хүсэлтээ илэрхийллээ

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага “WeGo”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга…

Нийтэлсэн:

Сөүлийн ухаалаг хотын шагналыг Улаанбаатарт олгох хүсэлтээ илэрхийллээ

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага “WeGo”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Жун Сук Пакийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нь “WeGo”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Жун Сук Пакад “Digital city” төслийг танилцуулж, зөвлөгөө авч хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сөүлийн ухаалаг хотын шагналыг Улаанбаатарт олгох хүсэлтээ илэрхийллээ — зураг

Тэгвэл хатагтай Жун Сук Пак дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага “WeGo”-нь Сөүлийн ухаалаг хотын шагнал буюу “Seol Smart City Prize”-ыг Улаанбаатар хотод гардуулан өгөх хүсэлтэй байгаа гэдгээ хэллээ. Улаанбаатар хотыг уг шагналд мэдээллээ явуулахыг хүсэв.

Уг хүсэлтийг Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хүлээн авч цаашид Улаанбаатар хотод Гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах төсөл, Шинэ тойрог замын сүлжээг бий болгох төсөл, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах төсөл зэргийг төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа.

Сөүлийн ухаалаг хотын шагналыг Улаанбаатарт олгох хүсэлтээ илэрхийллээ — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30