DARDAS.MN

Нийгэм

Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ

2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 274 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжсэн. 2024-2025 оны хичээлийн энэ жилд урьдчилсан байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны 142150 хүүхэд…

Нийтэлсэн:

Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ

2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 274 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжсэн. 2024-2025 оны хичээлийн энэ жилд урьдчилсан байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны 142150 хүүхэд байгаагаас 2 настай 30894 хүүхэд байна. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг  төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан өнөөдрөөс эхлэн /2024.08.01/ хүлээн авч эхэллээ. 

Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 01-ний өдрөөс 18-ний өдрүүдэд хүлээн авах бөгөөд хүсэлтийг зөвхөн цахимаар гаргах боломжтой. 

Цахимаар бүртгүүлэхдээ:

  • E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.
  • Онцлох үйлчилгээн дээр “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн хэсэг гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.
  • Өмнө жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаар, дүүргийг хамт сонгоно.
  • Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.
  • Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.
  • Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.
  • Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ илгээх боломжтой болно.
  • Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.
  • Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ” гэсэн тохиолдолд  “ 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.

Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:

  • Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх;
  • Хаяг дээрээ түр оршин суугаа иргэн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлт зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлсэн байх;
  • Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүртгэлийн хугацаанд ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгийн дэмжих багт хандах;
  • Цэцэрлэгийн зүгээс тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.

 

 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30