DARDAS.MN

Нийгэм

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сургалт эхэллээ

"Хааны эрэлд-2024" энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуулийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт чадавхыг нэмэгдүүлэх сургалтыг АНУ-ын Энэтхэг-Номхон…

Нийтэлсэн:

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сургалт эхэллээ

"Хааны эрэлд-2024" энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуулийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт чадавхыг нэмэгдүүлэх сургалтыг АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалтай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус сургалтын зорилго нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал бус үүний ард байгаа нийгмийн эмзэг бүлэг болох хүүхэд, өндөр настнуудын аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой юм. Сургалтаар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг бэлтгэх, тэр дундаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшиж, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдэд учирч буй бүхий л төрлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсооход хувь нэмэр болохуйц санал санаачилгыг хамтран боловсруулж байна.

May be an image of 17 people and people studying

Мөн НҮБ-ын Жендэрийн зөвлөхийг бэлтгэх зорилготойгоор онолын сургалтыг 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хичээл, дадлагын сургалтыг "Хааны эрэлд-2024" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хичээлийн цэгүүдэд зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Сургалтын нээлтийн ёслолын ажиллагаанд “Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуулийн удирдагч хурандаа О.Батзаяа, ЗХЖШ-ын ЭДЦХАХ-ийн Цэргийн хамтын ажиллагааны тасгийн дарга хошууч Э.Бямбасүрэн нар оролцож үг хэлэв.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30