DARDAS.MN

Нийгэм

Зуун айлаас Сэлбийн гүүр хүртэлх цэвэр усны шугамын ажил 40 хувьтай байна

Зуун айлын уулзвараас Сэлбийн гүүр хүртэл 900 мм голчтой 392 метр урт цэвэр усны шугамын угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү…

Нийтэлсэн:

Зуун айлаас Сэлбийн гүүр хүртэлх цэвэр усны шугамын ажил 40 хувьтай байна

Зуун айлын уулзвараас Сэлбийн гүүр хүртэл 900 мм голчтой 392 метр урт цэвэр усны шугамын угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.

Зуун айлаас Сэлбийн гүүр хүртэлх цэвэр усны шугамын ажил 40 хувьтай байна — зураг

Тэрбээр Улаанбаатар хотын барилгажилт тэлж, хүн амын тоо өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор усны хүрэлцээ дутмаг болж буй. Үүнтэй уялдуулж Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг байршилд нэмэлтээр 900 мм голчтой шинэ шугам угсарч байна. Уг төсөл 2019 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн өвөл гүүрэн доорх сувагчлалын ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоо шугам хоолойн холболтын ажил хийж буй юм. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах замаар утааг багасгахын тулд эхлээд дэд бүтцийг нь шийдэж байгаа гэдгийг онцолж байв.   

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Дулаан хангамж агаар сэлгэлтийн хяналтын инженер Р.Дамбадаржаа: 

Зуун айлаас Сэлбийн гүүр хүртэлх цэвэр усны шугамын ажил 40 хувьтай байна — зураг

-Цэвэр усны шугамын угсралтын хувьд жил бүр урсгал засвар орох шаардлагагүй учир хонгилын систем хийхгүйгээр шууд газар булж байгаа. Тухайн шугам нь 50-60 жилийн баталгаатай. Уг байршилд 700 мм голчтой ган хоолой бүхий цэвэр усны шугам байгаа бөгөөд нэмэлтээр 900 мм голчтой шугам хоолой угсарснаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цэвэр усны хэрэглээг бүрэн хангах боломжтой болж байгаа юм. 

Зуун айлаас Сэлбийн гүүр хүртэлх цэвэр усны шугамын ажил 40 хувьтай байна — зураг

Зуун айлаас Сэлбийн гүүр хүртэлх цэвэр усны шугамын ажил 40 хувьтай байна — зураг

Зуун айлаас Сэлбийн гүүр хүртэлх цэвэр усны шугамын ажил 40 хувьтай байна — зураг

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30