DARDAS.MN

Нийгэм

БУЛГАН: Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн сургалт боллоо

Монгол Улсын Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг Булган аймагт төлөөлөн 2024 онд хэрэгжүүлэх гэрээний төлөвлөгөөний дагуу орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүтэй явуулах хээрийн дадлага сургууль…

Нийтэлсэн:

БУЛГАН: Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн сургалт боллоо

Монгол Улсын Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг Булган аймагт төлөөлөн 2024 онд хэрэгжүүлэх гэрээний төлөвлөгөөний дагуу орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүтэй явуулах хээрийн дадлага сургууль Сайхан сумын /Эрээний уурхайд/ 2024 оны долдугаар сарын 05-ны өдөр боллоо.

Тус хээрийн дадлага сургуульд 16 сум, нэг тосгоны Засаг даргын Тамгын газрын дарга нар, Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр сумын 120 гаруй орон нутгийн иргэд хамрагдсан юм.

Энэ хүрээнд зургаадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 05-ны өдрүүдэд хээрийн байрлал, удирдлагын байрыг түшиглэн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдийг тодотгох, зарлан мэдээллийг хүргэх, томилгоот нэгжүүдийг бэлтгэх чиглэлээр нэгдсэн дадлага сургалтад оролцож орон нутгийн хамгаалалтын талаар тодорхой дадлага мэдлэгийг эзэмшлээ.

Орон нутгийн томилгоот нэгжийн сургалтад амжилттай оролцсон иргэдийг Батлан хамгаалах салбарын шагнал, аймгийн шагналаар энэ үеэр шагнаж урамшуулав.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30