DARDAS.MN

Нийгэм

“Дээлтэй Монгол” наадамд ОХУ, БНХАУ-ын монгол туургатнууд оролцож байна

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг…

Нийтэлсэн:

“Дээлтэй Монгол” наадамд ОХУ, БНХАУ-ын монгол туургатнууд оролцож байна

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2024” наадам жанжин Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

18 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадамд үндэсний хувцасаараа гоёсон нийслэлийн есөн дүүргийн иргэдээс гадна ОХУ-ны Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн монголчуудын төлөөлөл мөн БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны монголчуудын төлөөлөл оролцож, өөрсдийн угсаатны хувцасны онцлогийг харуулан хүндэтгэлийн парадад алхлаа.

May be an image of 5 people, people dancing, street and text

Мөн “Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн холбоо”, “Монголын уран хамтгамалчдын холбоо” гэх мэт хэдэн арван төрийн бус байгууллага, холбоод, байгууллагын төлөөллүүд оролцож, төв талбайг өнгө өнгөөр цэцгээр дүүргэсэн мэт харагдуулж байна.

“Дээлтэй монгол 2024” наадмын нээлтэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар оролцож үг хэллээ. Тэрбээр “Жил бүрийн “”Дээлтэй монгол” наадам улам өргөн онцлогтой болж байна. Тэр тусмаа үндэсний хувцас угсаатны зүй талаасаа улам нарийн онцлогуудыг тусгаж, эх түүх, соёл, өв уламжлалаа улам илүү харуулдаг болж байна” хэмээн онцолсон юм. Энэ удаагийн наадмыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байгаа юм.

May be an image of 10 people and text

Наадам бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд уламжлалын дагуу хамгийн сайхан дээлтэй эрэгтэй, эмэгтэй, хүүхэд мөн хамгийн сайхан дээлтэй гадаадын иргэдийг шалгаруулна. Мөн бүтэн өдрийн турш жанжин Д.Сүхбаатарын талбай дуу хуураар тасрахгүй өнжих нь ээ. Та бүхний үндэсний дээл хувцасаараа гоён, хүрэлцэн ирэхийг урьж байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30