DARDAS.MN

Нийгэм

Баянзүрх дүүрэг БНСУ-ын Дун дүүрэгтэй сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, өнөөдөр БНСУ-ын Дун дүүрэгтэй сурагч солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санамж…

Нийтэлсэн:

Баянзүрх дүүрэг БНСУ-ын Дун дүүрэгтэй сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлж байгаа юм.

Тухайлбал, өнөөдөр БНСУ-ын Дун дүүрэгтэй сурагч солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа. БНСУ-ын Инчон хотын Дун дүүргийн Засаг дарга Ким Чан Жинаар ахлуулсан зочид төлөөлөгчид Баянзүрх дүүрэгт албан ёсны айлчлал хийж байна.

Тэднийг өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон удирдлагын багийн хамт олон хүлээн авч цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Баянзүрх дүүрэг Инчон хотын Дун дүүрэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд 11 жил болж буй бөгөөд нийгэм, эдийн засаг, соёл, боловсролын салбарт төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлсээр ирсэн гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30