DARDAS.MN

Нийгэм

Хамтарсан уран гулгалтын үнэгүй сургалт болно

Тэртээ 2021 оны 9-р сарын 29-нд Steppe Arena-ын нээлтийн арга хэмжээд алс холын Америк улсаас уригдан ирж үзүүлбэрээ үзүүлж байсан Отгонбаярын Мэрилин Ивээл охин мань Монголынхоо уран гулгагч сонирхогчдыг дэмжих…

Нийтэлсэн:

Хамтарсан уран гулгалтын үнэгүй сургалт болно

Тэртээ 2021 оны 9-р сарын 29-нд Steppe Arena-ын нээлтийн арга хэмжээд алс холын Америк улсаас  уригдан ирж үзүүлбэрээ үзүүлж байсан Отгонбаярын Мэрилин Ивээл охин мань Монголынхоо уран гулгагч сонирхогчдыг дэмжих, үндэсний шигшээ багийг бий болгох улмаар Монгол Улсаа энэ төрлөөр Олимпын тэмцээнд оруулах өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнгөрсөн намар АНУ-д өөрийн санаачилгаар хандивын аян зохион байгуулсан билээ.

Энэ хандивын аяны хүрээнд цугласан мөнгөөрөө уран гулгалтын тэшүүрүүд худалдан авсан бөгөөд AIC STEPPE ARENA -д албан ёсоор хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Тус арга хэмжээ 7-р сарын 22-нд Даваа гарагт

болох бөгөөд AIC STEPPE ARENA-н хамт олны зүгээс Отгонбаярын Мэрилин Ивээл охиндоо талархал илэрхийлж хамтарсан уран гулгалтын сургалтыг 1 удаа үнэ төлбөргүй зохион байгуулахаар боллоо.

Сургалтын хуваарь: 2024.07.22 өдөр

11:30 Уран гулгалтын сургалт 1-р ээлж хичээллэнэ.

12:30 Уран гулгалтын сургалт 2-р ээлж хичээллэнэ.

Дээрх сургалт үнэ төлбөргүй явагдах бөгөөд хүний тоо хязгаартай /26 хүүхэд /

Бүртгүүлэхийг хүссэн хүн бүр доорх холбоосоор орон бүртгүүлэх боломжтой юм.

2024 оны Отгонбаярын Мэрилин Ивээл дасгалжуулагчтай Үнэгүй Зуны Уран Гулгалтын Сургалтын бүртгэлийн хуудас (google.com)

Хамтарсан уран гулгалтын сургалтыг Отгонбаярын Мерилин Ивээл багш удирдан явуулна.

Мэрилин Ивээл охиндоо уран гулгалтын спортод хайртай 1000 1000 хүүхэд багачууд, ээж аавуудын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Монгол тамирчид Олимпын дэвжээд өрсөлдөх цаг ойрхон байх болтугай

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30