DARDAS.MN

Нийгэм

ҮБХИС-ийг 300 гаруй сонсогч төгсөж зэвсэгт хүчний эгнээнд нэгдлээ

Монгол Улсын ууган их сургуулиудын нэг, яруу алдарт 103 жилийн түүхт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын ба Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их…

Нийтэлсэн:

ҮБХИС-ийг 300 гаруй сонсогч төгсөж зэвсэгт хүчний эгнээнд нэгдлээ

Монгол Улсын ууган их сургуулиудын нэг, яруу алдарт 103 жилийн түүхт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын ба Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн 94 дэх удаагийн төгсөлтийн баяр болов.

Тус ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БНСУ-аас Монгол улсад суугаа Батлан хамгаалахын атташе Пак Ин Чол, ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан, ДХИС-ийн захирал, доктор, хурандаа П.Батбаатар болон ҮБХИС-ийн удирдлагын төлөөлөл, төгсөгчид, төгсөгчдийн ар гэрийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр шилдэг төгсөгчдөд энгэрийн тэмдэг, диплом гардуулсны зэрэгцээ нийт төгсөгчдөд хандан баяр хүргэж үг хэлсэн юм. Тэрбээр: “Эдүгээ Монгол цэрэг эх орноо батлан хамгаалах төдийгүй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэн, мэргэжлийн ур чадвар, дайчин чанараараа олон улсад үнэлэгддэг болсон өнөө цаг үед та бүхэн Монгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд элсэн орж байна.

ҮБХИС-ийг 300 гаруй сонсогч төгсөж зэвсэгт хүчний эгнээнд нэгдлээ — зураг

Түүнчлэн Зэвсэгт хүчин улс оронд байгалийн гамшиг нүүрлэсэн хүнд цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах болон эх орныхоо стратегийн томоохон бүтээн байгуулалтад идэвхийлэн оролцож байгаа бөгөөд та бүхэн ч эдгээрийн тэргүүн шугамд манлайлан үүрэг гүйцэтгэнэ гэдэгт миний бие итгэл төгс байна” хэмээв.

May be an image of 5 people and text

Ташрамд дурдахад ҮБХИС-ийг 2023-2024 оны хичээлийн жилд 10 гаруй мэргэжлээр доктор, магистр, бакалаврын 100 гаруй сонсогч, техникийн болон мэргэжлийн боловсрол олгох 10 гаруй мэргэжлээр 200 гаруй сонсогч ийнхүү төгсөж байна.

May be an image of 3 people and text

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30