DARDAS.MN

Нийгэм

БНСУ-ын Гёнги мужийн төлөөлөгчид эрүүл мэндийн хөтөлбөр эхлүүлнэ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ажлын айлчлал хийхээр ирсэн БНСУ-ын Гёнги мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ыг төлөөлөгч С.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзлаа…

Нийтэлсэн:

БНСУ-ын Гёнги мужийн төлөөлөгчид эрүүл мэндийн хөтөлбөр эхлүүлнэ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ажлын айлчлал хийхээр ирсэн БНСУ-ын Гёнги мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ыг төлөөлөгч С.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзлаа.

Гёнги муж нь 13 сая гаруй хүн амтай, 10,1 км/ квадрат газар нутагтай, Солонгосын хойгийн төв, нийслэл Сөүл хотыг хүрээлэн оршдог. БНСУ-д амьдардаг нийт гадаад иргэдийн 30 орчим хувь нь тус аймагт оршин суудаг бол тэдний дунд 52 мянга орчим  нь Монгол Улсын иргэн байдаг аж.  Техник, технологийн салбарт дэлхийд нэрээ гаргасан Солонгосын тэргүүлэх компаниуд тус мужид үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлогтой.

Улаанбаатар, Гёнги муж нь 2015 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд өдгөө боловсрол, соёл урлаг, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж байна.  Уулзалтын эхэнд Гёнги мужийн ИТХ-ын төлөөлөгч, Хурал дахь Монгол найрамдлын бүлгийн дарга Юн Тэ Гил “...Манай Гёнги муж бол БНСУ-ын эдийн засаг, улс төр, соёлын гол төв болдог. Дэлхийн 7 орны 11 хоттой харилцаа тогтоож, хамтран ажиллаж байна. Монгол орон нь солонгосчуудын аялах дуртай улсын нэг. 2015 оноос хойш Гёнги муж, Улаанбаатар хоттой олон салбарт харилцаж байгаа бөгөөд бидний айлчлалын үр дүнд энэ харилцаа улам бэхжиж, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна...” гэв. Тус мужийн ИТХ-ын төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд энэ сарын 4-нөөс Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт иргэдэд зориулсан эрүүл мэндийн хөтөлбөрийг эхлүүлж байгааг энэ үеэр мөн дурдав.

Харин НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэбаяр тус мужийн төлөөлөгчдийн Монголд хийж буй ажлын айлчлалд нь амжилт хүсээд Монголын парламентын сонгуулийн талаарх мэдээллийг өгөв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зохион байгуулж, 126 гишүүнтэй анхны парламент амжилттай бүрдсэн. Тэр дундаа Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан 8 хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсоныг тэрбээр онцолсон юм.Мөн Засгийн газраас Монголд зочлох жилийг зарлаж, аялал жуулчлалын салбартаа ихээхэн анхаарал тавьж байгааг дурдлаа. Улмаар БНСУ-д олны танил, нийгмийн нөлөөлөгчдийг Монголд урьж, улс орноо таниулах, сурталчлах чиглэлээр амжилттай ажиллаж байгаа. Үүний үр дүнд Монголд ирж буй нийт жуулчдын 30 гаруй хувь солонгос иргэд байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30