DARDAS.MN

Нийгэм

Барилгачин цэргүүд спорт цогцолбор барьж, ашиглалтад хүлээлгэн өгчээ

Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин дайчдын барьсан спорт цогцолбор Дархан-Уул аймагт нээлтээ хийжээ. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын…

Нийтэлсэн:

Барилгачин цэргүүд спорт цогцолбор барьж, ашиглалтад хүлээлгэн өгчээ

Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин дайчдын барьсан спорт цогцолбор Дархан-Уул аймагт нээлтээ хийжээ. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп нийтийн биеийн тамирын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар тэргүүтэй хүндэт зочид оролцсон юм.

Энэхүү "Darkhan-United arena" хэмээх спортын цогцолборын барилга нь 10 гаруй жилийн туршид "царцаж", хүлээгдсэн хэдий ч Зэвсэгт хүчний 017, 330 дугаар ангийнхан үргэлжлүүлэн богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн юм.

"Darkhan-United arena" хэмээх спортын цогцолбор нь 2200 хүний суудалтай 2 спорт заал, 1 усан бассейн, фитнесс буюу чийрэгжүүлэлтийн танхим, чөлөөт болон сонгомол барилдааны гээд тус бүр нэг нэг бэлтгэлийн заал, автомашины зогсоолтой байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30