Шуурхай мэдээ
Архангай аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Архангай аймаг, Цэнхэр сумын Цэнхэр багийн “Ширдэгийн гол” гэдэг газар өнөөдөр 06.15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг өнөөдөр 06.29 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус…

Архангай аймаг, Цэнхэр сумын Цэнхэр багийн “Ширдэгийн гол” гэдэг газар өнөөдөр 06.15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг өнөөдөр 06.29 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлжээ.