DARDAS.MN

Нийгэм

Бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 20 мянга орчим иргэн оролцжээ

Их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 350 СӨХ, 3,842 ААН, есөн их дээд сургууль, коллеж, дүүргийн ЗДТГ-ын харьяа 30 хэлтэс, алба, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний гурван байгууллага, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээний…

Нийтэлсэн:

Бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 20 мянга орчим иргэн оролцжээ

Их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 350 СӨХ, 3,842 ААН, есөн их дээд сургууль, коллеж, дүүргийн ЗДТГ-ын харьяа 30 хэлтэс, алба, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний гурван байгууллага, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээний зургаан байгууллага, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан найман байгууллага, иргэдийн бүлэг, сайн дурын байгууллагуудын 19,870 иргэн цэвэрлэгээнд оролцлоо.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 20 мянга орчим иргэн оролцжээ — зураг

Нийтийн эзэмшлийн 2,680,000 м.кв талбайг цэвэрлэж,  480 тн үүсмэл болон түүвэр хогийг түүсэн юм. Мөн 105,000 м.кв зам талбайн хөөстэй угаалга, шилэн фасад бүхий 78 барилга, гадна хаягийн 680 байгууламж, 176 хүүхдийн тоглоомын талбай, 12,300 метр хашаа хайс, 139 хогийн сав, 179 гэрэлтүүлгийн шон цэвэрлэсэн.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 20 мянга орчим иргэн оролцжээ — зураг

Сэлбэ гол, автобусны буудал, худалдаа үйлчилгээний зах, нийтийн эзэмшлийн гудамж замын нийт 130,000 м.кв талбайг ариутгаж, халдваргүйжүүллээ. Хуваарийн дагуу өнөөдөр Хан-Уул дүүрэгт их цэвэрлэгээ зохион байгуулна.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 20 мянга орчим иргэн оролцжээ — зураг

Бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 20 мянга орчим иргэн оролцжээ — зураг