DARDAS.MN

Спорт

Өнөөдөр М.Уранцэцэг, Б.Амартүвшин нар барилдана

Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байгаа билээ. Дэлхийн 125 улсын эрэгтэй 460, эмэгтэй 298, нийт 758 жүдоч энэ удаагийн дэлхийн аваргад…

Нийтэлсэн:

Өнөөдөр М.Уранцэцэг, Б.Амартүвшин нар барилдана

Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байгаа билээ. Дэлхийн 125 улсын эрэгтэй 460, эмэгтэй 298, нийт 758 жүдоч энэ удаагийн дэлхийн аваргад өрсөлдөж байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй 9, нийт 18 жүдоч өрсөлдөнө.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын барилдаанууд болох юм. Манайхаас эрэгтэйчүүдийн 60 кг-д залуу мастер Б.Амартүвшин, эмэгтэй 48-д дэлхийн аварга М.Уранцэцэг нар барилдана.

60 кг-д барилдаж байгаа Б.Амартүвшин D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Азербайжаны Орхан Сафаровтай учраа таарлаа. Түүний хэсгийг Гүржийн Амиран Папинашвили тэргүүлж байна.

Тэгвэл 48 кг-д барилдах М.Уранцэцэг А хэсгийг толгойлж, эхний тойрогтоо хийлсэн. Удаах тойрогт Шинэ Зеландын Эмма Роүз болон Узбекстаны Салохитдинова  Марьона нарын ялсантай нь барилдана. Манай тамирчны багтсан хэсэгт том бөх бараг байхгүй гээд хэлчихэд буруудахгүй.

Харин В хэсэгт Японы Тонаки Фүна болон Солонгосын шинэ залуу тамирчин Кан Юү Жон нар багтсан. Манай .М.Уранцэцэг зооны аваргын төлөө Тонаки Фүнатай барилдах магадлал өндөр юм. 

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 14:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн дэлхийн аваргыг С1 телевиз шууд дамжуулан үзүүлэх билээ.