DARDAS.MN

Спорт

Хакүхо, Какарью нар качигоши хийлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд найм дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 2-оос барилдаж байгаа…

Нийтэлсэн:

Хакүхо, Какарью нар качигоши хийлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд найм дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Ютакаямаг, 71 дэх их аварга Какүрюү М.Ананд нутгийн бөх секиваки Ичиножү А.Ичинноровтой учраа тааран барилдаж ээлжит даваагаа авчээ. Ингэснээр хоёр бөх 8 даваатайгаар башёг тэргүүлж байна.

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал секиваки Митакэүмитэй, Какүрюү М.Ананд  маэгаширагийн 3-оос барилдаж байгаа Эндотой барилдана.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0 

Ёкозүна Какүрю М.Ананд 8-0

Секиваки Ичиножү А.Ичинноров 2-6

Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-7

Маэгашири-13 Араваши Э.Дөлгөөн 6-2

Маэгашири-15 Чиёошома Г.Мөнхсайхан 4-4